“Трампын карт” - Иванка Трамп
2019 оны 6 сарын 12
“Трампын карт” - Иванка Трамп
Иванка Трампыг ирээдүйн Хиллари Клинтон гэж нэрийдэж АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох том амбицтай гэж харддаг.

Тэрээр 15 наснаасаа загварын ертөнцөд хөл тавьж “Forbes”, “Golf Magazine”, “Avenue”, “Elle”, “Harper’s Bazaar” гэх мэт алдартай сэтгүүлийн нүүрийг чимж явсан нэгэн. Өдгөө аавынхаа бизнесийг үргэлжлүүлж яваа ч өөрийнх нь хэд хэдэн бизнес бий. Хувцас, гутал, гоёл чимэглэл, гар цүнх, хүүхдийн гутал, нүдний шил гэх мэтээр загварын брэндтэй. 
Загварын ертөнцийг тэрээр бохир, шударга бус байх ёстой газар нь биш гэдгийг мэдэрч Уортоны их сургуулийг бизнесийн удирдлагаар улаан дипломтой дүүргэсэн гэдэг. 
"Миний үеийнхэн хориод насандаа карьерын шат өөд өгсөх гэж төрөл бүрээр өөрийгөө сорьж байсан бол надад тэдгээр “шат”-ыг алгасахад “Трампын карт” ихээхэн тусалсан. Би гэр бүлийнхээ найз нөхөд, танилын хүрээний ачаар бизнесийн салбарын хамгийн бүтээлч, чөлөөтэй сэтгэдэг хүмүүстэй харилцах боломжтой болсон. Гэвч танилын хүрээгээ зөвөөр ашиглах эсэх нь миний л мэдэлд байсан юм” хэмээн Иванка хэлсэн байна. Энэ мэт нөлөөлөл байсан ч одоогийн амжилтдаа өөрийн хүчээр хүрсэн гэж тэр боддог аж. 
Тэрээр Нью Жерсигийн бас л нэгэн нөлөө бүхий бизнесмэн Чарлес Кушнерын хүүтэй гэрлэж 3 хүүхэдтэй болсон.

Трамп нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгөх үедээ “Хэрвээ Иванка миний охин биш байсан бол би түүнтэй болзох байсан байж магадгүй” хэмээн тоглоом болгон хэлсэн бөгөөд Трампын хамгийн их итгэдэг нөмөр түшиг нь болдог хүүхэд бол Иванка юм. 
Тэрээр өөрийн сайттай бөгөөд түүгээрээ бизнес болон загварын чиглэлийн зөвлөгөө мэдээлэл хүргэдэг байна. Мартсанаас түүний имидж, хувцаслалт ажил хэрэгч эмэгтэйчүүдэд аятайхан гарын авлага болж чадна шүү хэмээн Clothes harmony-Хувцаслах урлаг пэйж хуудас онцолсон байна.

Эх сурвалж http://www.info.mn
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
“Трампын карт” - Иванка Трамп
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ