“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно
2019 оны 6 сарын 12
“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно
Европын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав. Мөн ирсэн зочдод “Хү” хамтлагийн гишүүдийн гарын үсэгтэй пянз дурсгал болгон бэлэглэв. “Хүннү рок” гэх урсгалд хөгжмийн олон төрөл зүйл багтаж байгаа нь зөвхөн рок сонирхогч гэлтгүй олон хүн сонсох боломж олгож байгаа тул ирэх дөрвөн жилд багтан дөрвөн цомог гаргах гэрээг “THE HU” хамтлагийнхан дэлхийд алдартай продакшнтай байгуулжээ.

   Рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээлээ туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлаг энэ сарын 6-наас эхлэн Европын орнуудаар аялан тоглож буй юм. Тэд өнөөдрөөс эхлэн ИБУИНХУ-ын Лондон, Манчестер, Брайтон, Гласгов, Бристол зэрэг зургаан хотод тоглох аж.

Эх сурвалж http://www.info.mn
“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно
“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно
“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ