Хүүхдүүдтэйгээ хамтдаа сууж хооллохын ач тус
2019 оны 6 сарын 14
Хүүхдүүдтэйгээ хамтдаа сууж хооллохын ач тус
Хүүхдээ өглөө,оройн хоолны ширээнд цуг суулгаснаар та хоолыг хэрхэн амтархан идэж буйг харах боломжийг түүнд олгох юм. Дээр нь тогтмол гэр бүлээрээ хооллох нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, сурлагын амжилтанд сайнаар нөлөөлөх зэрэг маш олон сайн үр нөлөөтэй нь батлагдсан.

Хэрэв Даваа гаригаас Баасан гариг хүртэл цугтаа хооллох боломжгүй бол амралтын өдрүүдээр идээрэй. Хэрэв хоол хийхээс ядарсан бол хоол захиалж эсвэл гадуур хооллоорой. Хүүхдийг ресторан руу авч явснаар тэд хоол бол маш чухал гэдгийг эртнээс ойлгож сурдаг. Энэ нь өөр олон ач тустай. Амралтын өдрүүдээр хоол бэлдэж хийхийн оронд тоглож өнгөрөөхийг илүүд үздэг хүмүүс байдаг. Тэдний ярьж буйгаар хүүхдэд тухтай ресторанд дэлхийн олон орны хоолыг амтлахаас гадна хүүхэд хоол хүлээх зуур гэр бүлийнхэнтэйгээ яриа өрнүүлж рестораны ажилчидтай харьцаж сурдаг байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ