Хүүхдийнхээ дэргэд хэн нэгнийг муулж болохгүй
2019 оны 6 сарын 18
Хүүхдийнхээ дэргэд хэн нэгнийг муулж болохгүй
Хүүхдийг ухаалаг өөдрөг байх, сэтгэлийн тэнхээтэй болох, өөрөөр хэлбэл аз жаргалтай нэгэн болон өсөж хөгжихөд ээж, аав нартаа дараах зүйлсийг уриалж байна.
- Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалтай байх, өөрөө өөдрөг байх, хүүхдийнхээ үгийг сонсож, эрэлт хэрэгцээнд нь мэдрэмжтэй байх, хүүхдээ зоригжуулж магтаж байх, чөлөөт цагаа хүүхэдтэйгээ үр дүнтэй өнгөрүүлцгээе.

- Хамгийн үнэтэй боловсрол бол гэр бүлээс олсон хүмүүжил юм. Тэгэхээр гэр бүлдээ, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, өөрсдөө хүүхдүүддээ зөв үлгэрлэе.

- Хүүхдээ таны амьдралд байдаг хүндтэй хүмүүстэй харьцаж хүндэлдэг шигээ хүндэл.

- Хүүхэд тань болон бусад хүмүүс яаж хандаасай гэж хүсдэг тэр хүслээрээ хүүхэддээ ханд.

- Аав, ээжийнхээ бие биедээ гаргаж байгаа харилцааг ажиглаж ХАЙР, УУЧЛАЛ, ХҮНДЛЭЛИЙГ хэрхэн үзүүлэхийг хүүхэд харж суралцдаг. Та бол хамгийн сайн гэр бүлийн багш!

- Үлгэр дуурайл чухал гэдгийг эцэг, эхчүүд мартаж болохгүй. Хүүхэд ээж, аавынхаа амьдралаас эх авдаг.

- Хүүхдийнхээ дэргэд хэн нэгнийг муулахыг цээрлэх хэрэгтэй. Таны хандлагыг хүүхэд тусгаж аваад сөрөг зантай болно.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ