Стрессээ тайлах арга: Элгээ хөштөл, нулимсаа гартал инээ
2019 оны 6 сарын 19
Стрессээ тайлах арга: Элгээ хөштөл, нулимсаа гартал инээ
Стресс бухимдлыг тайлах хамгийн шилдэг арга нь элгээ хөштөл, нулимсаа гартал инээх гэнэ. 
Инээх шалтгаан байхгүй бол хүүхдүүдээ тойруулж байгаад худлаа инээ. Худлаа инээхээр бие биенээ шоолж инээгээд, худлаа инээд нь жинхэнэ инээд болдог байна.

Өнөөдөр гэр бүлээрээ худлаа инээцгээе...
Хүүхдүүдийнхээ онгиролдон худлаа инээхийг харах ямар сайхан гээч...
Ингээд хэсэг хором чин сэтгэлээсээ, юу ч бодож санахгүй инээгээд үз дээ.

Тас тас инээ
Татаж унатлаа инээ
Нүүр дүүрэн инээж 
Зүрх дүүрэн баяс...
Танай гэр бүлд аз жаргал, инээд хөөр бэлэгдэе.

Та заавал туршиж үзээрэй...танай гэр бүлийн мартагдашгүй нэг сайхан дурсамжит мөч байх ч юм билүү... 

Н.Золзаяа
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ