Энэ өдөр дэлхийн түүхэнд
2019 оны 6 сарын 25
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд:

1903-Английн зохиолч Жорж Оруэлл, 
1963-Английн дуучин Жорж Майкл нар мэндлэв. 
1783-Францын химич Антуан Лоран Лавуазье ус бол устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл гэдгийг нээж, Парисын шинжлэх ухааны академийн гишүүдэд баталжээ. 
1794-Францын хувьсгалын улмаас хатан хаан II Екатерина Оросын нутагт Франц улсын бараа бүтээгдэхүүн худалдаалахыг хоригложээ. 
1858-Канадын анхны хэвлэл болох “Виктория” сониныг хэвлэжээ. 
1862-Америкт иргэний дайн дэгдэв. 
1863-Шёгун Токугава Японы газар нутгаас гадаадын иргэдийг хөөн гаргах зарлиг буулгав. 
1919-Германы агаарын тээвэрт зорчигч тээврийн “Юнкерс Ж13” онгоцыг ашиглаж эхлэв. 
1946-Олон улсын хөлбөмбөгийн холбоонд ЗХУ элсчээ. 
1950-Солонгосын дайн эхлэв. 
1971-Английн Ерөнхий сайд Маргарет Тэтчер дунд сургуулийн сурагчдад сүү үнэгүй олгохыг хоригложээ. 
1987-ЗХУ-д эдийн засгийн шинэчлэл эхлэв. 
1991-Словани, Хорват улс Югославаас салан тусгаарлав. 
1993-Литвын мөнгөн тэмдэгт лит гүйлгээнд гарав. 
1998-“Windows 98” үйлдлийн систем гарчээ. 
2009-Попын хаан Майкл Жексон таалал төгсчээ. 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ