О.Дөлгөөний эмчилгээнд Асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөг хандивлалаа
2019 оны 6 сарын 25
О.Дөлгөөний эмчилгээнд Асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөг хандивлалаа
Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байна. 

Элэг нэгт монголчууд нэгдэн түүнд туслахаар "Pray4dulguun" аяныг эхлүүлэн дэлхийн өнцөг булан бүрээс сайхан сэтгэлийн хандив тусламж илгээсээр байгаа. 

Цахим орчинд үүсээд буй энэхүү давалгаанд Их аварга Асашёорюү Д.Дагвадорж нэгдэж О.Дөлгөөний эмчилгээний зардалд 10 сая төгрөг хандивлалаа. 

Тэрбээр "Сайхан сэтгэлт Монголчууд маань үнэхээр сэтгэл нэгдэж чадаж байна. Хэлж ирдэгүй зовлонг туулаад гарна шүү Дөлгөөн өө! Олон хүн чиний төлөө залбирч байна. Босоод ирээрэй ахын дүү, хичээгээрэй эрхэм дүү минь.
10 сая төгрөг зардалд нь нэмэр болгож байна шүү.
Сайн хүний үр 
Сүүт гүүний унага минь" гэжээ. 

Эх сурвалж http://www.info.mn
О.Дөлгөөний эмчилгээнд Асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөг хандивлалаа
О.Дөлгөөний эмчилгээнд Асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөг хандивлалаа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ