Х.Болортуяа ДАШТ-д оролцох эрхээ авлаа
2019 оны 6 сарын 25
Х.Болортуяа ДАШТ-д оролцох эрхээ авлаа
ОБЕГ-ын  харьяа ‘’Аврагч’’ биеийн тамир техник- спортын хорооны тамирчин Х.Болортуяа чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ийн жинд алтан медаль хүртэж, “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхээ авлаа.

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн “Биеийн тамир, спорт хорооны заал”-д зохион байгуулагдсан юм.

Тэмцээнд 26 байгууллагын 241 тамирчин оролцож, 20 жин төрөл тус бүрээр аваргуудаа шалгарууллаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ