Тогтолцоог өөрчилснөөр амьдрал нь дээшлэнэ гэж иргэд найдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байна
2019 оны 6 сарын 27
Тогтолцоог өөрчилснөөр амьдрал нь дээшлэнэ гэж иргэд найдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байна
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг өчигдөр /2019.06.26/ тойрогтоо үргэлжлүүлэн ажиллаж, Чингэлтэй дүүргийн 8, 9, 11 дүгээр хорооны иргэдэд   Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа.
Тэрбээр, иргэдтэй уулзалт хийснийхээ дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Иргэдийн оролцоотойгоор Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийх нь маш чухал юм гэдгийг иргэд өөрсдөө хэлж байна. Тухайлбал, иргэд “дордуулсан долоон өөрчлөлт” нь яг юу юм гэдгийг мэдэхгүй байна. Тэдгээр өөрчлөлтийг хийхэд иргэдийн саналыг аваагүй учир мэдэхгүй байхаас ч аргагүй юм. Тиймээс энэ удаад Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахдаа санал бодлыг нь сонсож байгаад иргэд талархалтай хандаж байна. Мөн огт хөгжихгүй, орхигдсон хэсэг бол гэр хороолол гэдгийг онцолж хэлж, одоо байгаа энэ тогтолцоог, тогтолцооны гажигийг засахгүйгээр хөгжихгүй гэдэгтэй санал нийлж, тогтолцоог өөрчилснөөр амьдрал нь дээшлэнэ гэдэгт найдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаагаа уулзсан, санал бодлоо илэрхийлсэн иргэдийн дийлэнх олонхи нь  хэлж байна. 

Мөн хариуцлага, хяналт маш чухал гэж тэмдэглэж байна. Хариуцлага, хяналтыг чангатгаж, хуулиа хэрэгжүүлдэг байх нь иргэдийн туйлын хүсэлт болжээ.

Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс засаг захиргаа, нуаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалттай холбоотой нэг заалтыг арай өөрөөр батлаасай гэж саналаа хэлж байгаа. Тэр нь юу гэвэл дүүрэг, хороог  сум, багтай жишиж болохгүй, ийм байдлаар явбал  нийслэл хот хөгжихгүй. Тиймээс  Улаанбаатар хотын асуудлыг Үндсэн хуульд тусад нь авч үзэж, оруулах хэрэгтэй гэж саналаа хэлж байна” гэлээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ