”ГАВЪЯАТ”-гүй гавъяат “Унаган хайр”-ын Б.Нармандах
2019 оны 6 сарын 27
”ГАВЪЯАТ”-гүй гавъяат “Унаган хайр”-ын Б.Нармандах
Хүн бүрийн сэтгэлд хоногшсон "Унаган хайр"-ын Б.Нармандахыг танихгүй хүн үгүй. Тэрбээр урлагийн тайзнаа 34 жил тасралтгүй ажиллаж, УДЭТ-тай амьдралаа нэгэнт холбосон нэгэн. Энэ хугацаанд 70 гаруй жүжиг, 30 гаруй киноны уран бүтээлд туслах болон гол дүрийг бүтээж, Монголын тайз дэлгэцийн түүхэнд өөрийн гэсэн тодоос тод мөрийг үлдээж явна.

Харин тэрбээр өдгөө төрдөө үнсүүлж, МУГЖ гэх эрхэм цолыг хүртээгүй л явна. Хүн шагналыг гуйж биш гуядаж авдаг. Тэр өнөөдөр гуядаад авахаар хэмжээний нэр алдар, авьяас чадвараа олон түмэнд нэгэнт таниулжээ. Тиймээс төр түүний хийж бүтээсэн, урлагт зориулсан 34 жилийн нөр их хөдөлмөрийг үнэлж, МУГЖ хэмээх эрхэм цолыг гардуулах цаг нь нэгэнт болжээ, Ерөнхийлөгчөө. 
Ажил амьдралынхаа гарааг “Армийн театр”-аас эхэлсэн бөгөөд өнөөдөр ч урлагийн алтан тайзнаа нар болон мандсаар явна. Оюутны ширээнээс дөнгөж өндийсөн даруйдаа үеийн хэдэн нөхдийн хамт “Армийн театр”-ыг байгуулж явсан гайхам түүх түүнийх. У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийн Монтекийн хатан, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”-ийн Цэцэр хатан, “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Төгсөө, К.Маньегийн “Нүцгэн дурлал”-ын Карлье, В.Красногоровын “Диваажингийн хаалга”-ын ядуу эмэгтэй,  “Парисын дарь эх” жүжгийн Гудуль, Хятадын нэрт зохиолч Цой Юугийн “Аянгын бороо” жүжгийн Фань-И, А.Колодягийн “Ижил хүйстэн” жүжгийн Лариса, Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийн Должин тэргүүтэй дүрүүдийг тайзнаа амилуулсан нь урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан байдаг.

Б.Нармандах гэх авьяаслаг уран бүтээлч Монголын урлагийн салбарт 1980 оны сүүл, 1990 оны эхээр хүч түрэн орж ирж, дууны болоод, тайз дэлгэцийн даацтай уран бүтээлүүдээр од болон гялалзаж явсан өдгөө ч гялалзсаар л байна.
Өдгөө хоёр ч киноны уран бүтээлд ажиллаж байгаа бөгөөд үүнийхээ хажуугаар хуучны орос дуунуудыг сэргээн дуулах ажилдаа ороод байгаа гэнэ лээ. Ерөөс хүн гэдэг унаж бүдэрч явахдаа ч, мандан гялалзаж явахдаа ч тэр өөрийн бодолдоо эзэн байж, нэгэн чиг шугамыг алдалгүй түүн рүүгээ зүтгэх нь амжилтад хүргэдэг гэлтэй. Түүний амьдралд уналт мандалтын аль, аль нь байсан. Алинд нь ч тэр урлагийн төлөөх хүсэл мөрөөдөл, зорилгоосоо ухралгүй өнөөдрийг хүрчээ. Ямар ч цаг үед салбараасаа урвалгүй 30 гаруй жил урлагийн тайзнаа ургасаар яваа, мандсаар яваа наран юм.

Чөлөөт цагаараа эмээгийнхээ үүргийг гүйцэтгэж хоёр зээгээ хардаг “том” ажилтай сууж байна лээ. Урлагийн салбараас урвалгүй 30 гаруй жил ажиллаж, өнөөдөр ч их урлагийн төлөө зүтгэсээр явна. 

Харин тэрбээр өдгөө төрдөө үнсүүлж, МУГЖ гэх эрхэм цолыг хүртээгүй л явна. Хүн шагналыг гуйж биш гуядаж авдаг. Тэр өнөөдөр гуядаад авахаар хэмжээний нэр алдар, авьяас чадвараа олон түмэнд нэгэнт таниулжээ. Тиймээс төр түүний хийж бүтээсэн, урлагт зориулсан 34 жилийн нөр их хөдөлмөрийг үнэлж, МУГЖ хэмээх эрхэм цолыг гардуулах цаг нь нэгэнт болжээ, Ерөнхийлөгчөө. 

Тун удахгүй гавьяатын тэмдэг энгэрт нь гялалзана гэдэгт монгол түмэн итгэж байна. 


Эх сурвалж http://www.info.mn
”ГАВЪЯАТ”-гүй гавъяат “Унаган хайр”-ын Б.Нармандах
”ГАВЪЯАТ”-гүй гавъяат “Унаган хайр”-ын Б.Нармандах
”ГАВЪЯАТ”-гүй гавъяат “Унаган хайр”-ын Б.Нармандах
”ГАВЪЯАТ”-гүй гавъяат “Унаган хайр”-ын Б.Нармандах
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ