Нийгмийн гол хөдөлгөгч хүч болох залуучуудын оролцоог хангахын чухлыг онцлов
2019 оны 6 сарын 27
Нийгмийн гол хөдөлгөгч хүч болох залуучуудын оролцоог хангахын чухлыг онцлов
 Бүгд Найрамдах Португал Улсын нийслэл Лисбон хотноо 2019 оны 6 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдож байгаа “Залуучуудын асуудал эрхэлсэн сайд нарын Дэлхийн хурал 2019, Залуучуудын чуулга, уулзалт”-нд Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. 

Уг хурлыг Бүгд Найрамдах Португал Улсын Засгийн газар, Португалийн Залуучуудын үндэсний зөвлөл, НҮБ-ын системийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1998 онд зохиогдсон анхны хурлын төгсгөлийн бичиг баримт болох Лисбоны Тунхаглалын хэрэгжилтийн явц болон залуучуудын цаашдын оролцоо, хөгжлийн талаар хэлэлцэж байгаа юм. Хуралд дэлхийн 101 улсын залуучуудын асуудал эрхэлсэн сайд, дэд, сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, залуусынхаа төлөөлөлийн хамт оролцож байна.

Дэд сайд С.Мөнгөнчимэг хурлын ерөнхий хэлэлцүүлэгийн үеэр Монгол Улсын Засгийн газраас залуучуудын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөр, арга хэмжээний талаар үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталж, хэрэгжилтийг хангах Үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа, залуучуудын үндэсний тогтолцоог бэхжүүлэхээр Ерөнхий сайдын тэргүүлсэн, залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд, залуу эрдэмтдийн төлөөлөл бүхий Залуучуудын үндэсний болон салбар зөвлөлийг ажиллуулж байгаа, орон нутгийн төвшинд Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан залуучуудын идэвхи санаачилга оролцоог хангаж байгаа” зэрэг асуудлуудыг онцлон тэмдэглэлээ. Дэлхий нийтээрээ хүн ам зүйн цонхны онцлог үе тохиож, дэлхийн хүн амын маш том хувийг залуучууд эзэлж буй энэ үед нийгэм, эдийн засаг, байгаль орчин, улс төр гээд бүхий л салбарт залуучуудын оролцоог хангаж, хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх, цаашлаад залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэдэний хөдөлмөр эрлэх чадварийг сайжруулахад анхаарах шаардлагатай байгааг оролцогчид илэрхийллээ. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад нийгмийн гол хөдөлгөгч хүч болох залуучуудын оролцоог хангахын чухлыг оролцогчид дуу нэгтэй онцлон тэмдэглэлээ. Хурлаас төгсгөлийн баримт бичиг болох Лисбоа+ 21 Тунхаглалыг батлан гаргах юм.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ