Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой ээлжит хэлэлцүүлэг боллоо
2019 оны 6 сарын 27
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой ээлжит хэлэлцүүлэг боллоо
Хорооноос 2018 оны зургадугаар сарын 6-ны өдөр “Жолоочийн даатгалын тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл, тулгамдсан асуудлаар санал солилцох уулзалт зохион байгуулсан билээ. Уулзалтын үеэр оролцогчид, Албан журмын даатгагчдын холбооноос жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын “МИИС++” программыг нэвтрүүлэхтэй холбоотой асуудлаар санал, хүсэлтүүд гаргасан учир тусад нь хэлэлцүүлэг хийхээр болсон.

Тус хэлэлцүүлгийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгагчдын холбоо хамтран даатгалын болон даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч компаниудыг оролцуулан зохион байгуулж, Албан журмын даатгагчдын холбооноос “МИИС++” программыг товч танилцуулав. Бусад оролцогч программыг нэвтрүүлэхтэй холбоотой асуултууд, даатгуулагчийн даатгалын хураамж төлөх хэлбэр, даатгалын зуучлагчийн оролцоо, даатгалын компанийн шуурхай албаны үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх, шуурхай алба болон даатгалын хохирол үнэлэгч компаниуд тус программд хэрхэн хандаж болох зэрэг тулгамдсан асуудлаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хорооноос, цаашид даатгалын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой уулзалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ