Биеэ хайрла, биеэ гамна
2019 оны 7 сарын 5
Биеэ хайрла, биеэ гамна
Өөрийгөө голдоггүй хүн, тэр дундаа эмэгтэйчүүдийн дунд бие, зүс царайныхаа аль нэг хэсэгт тааламжгүй хандаж үзээгүй хүн ховор болов уу? 

Гэтэл эцэг эхээс заяасан энэ бие махбодьтойгоо бид насыг барна шүү дээ.Тэр утгаараа бие гэдэг бол хүний орон гэр нь юм даа. Хамгийн түрүүнд энэ анхдагч орон гэрээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд сурчих ёстой юм шиг байгаа юм. Тэгсний дараа харин биеэ яаж насан туршдаа эрч хүчтэй, эрүүл саруул, элэгдсэн ч элэгдэх цаг хугацаандаа, хуучирсан ч үеэс нь түрүүлж биш байх талаас нь бодож арчилж хямгадаж байх хэрэгтэй мэт. 
Бүр сургуульд байхад л бидэнд биеэ яаж гамнах, биеэ яаж ямар шим тэжээлээр тэтгэх талаар, яавал бие чадалтай, эрч хүчтэй байдаг талаар заадаг байсан сан бол хүүхнүүд өнөөдрийнх шиг "тураана" гэсэн бүхэн рүү туйлширч гүйхгүй байсан сан. Хэнд ч хэрэгцээгүй баахан тоо баримт, он сар, нэр ягштал цээжлүүлэхийн оронд яс, мах булчин яаж хэрхэн ажилладаг талаар илүү амьдралтай, дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг байсан бол дээр ч юм шиг. 
Байшин, барилга, оромж, машин унаа яах вэ, яваандаа сэлбэж, сэлгээд засаад янзлуулж болдог. Харин он удаан жилийн турш муудаад байгаа элэг, бөөр, дэлүү, цөсийг орлуулж сэлбэх боломж юу билээ?
Биеэ хайрла, биеэ гамна гэмээр байна. Зүгээр л харагдах талаасаа биш. Харагдах талаасаа өөрчлөгдөхөөр ханаж цадахгүй, харин ч голох хэсгүүд гарч ирсээр байдаг. Харин сүнс сүлдийг агуулан буй ариун сайхан бие махбодио яг байгаагаар нь хүндэлж, сайжруулж, гамнаж байвал....

2019-07-02

instagram @enkhzul_lo

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ