Сонгинохайрхан дүүргийн иргэд төрийн үйлчилгээг нэгдсэн нэг цэгээс авна
2019 оны 7 сарын 5
Сонгинохайрхан дүүргийн иргэд төрийн үйлчилгээг нэгдсэн нэг цэгээс авна
Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хамгийн их хүн амтай, хамгийн том дүүрэг юм. Энэ дүүргийн иргэд төрийн үйлчилгээг авахад хүндрэл учирдаг байна. Учир нь СХД-ийн нутгийн удирдлага 14 байршилд салж байрлан иргэдэд төрийн үйлчилгээг явуулдаг юм. Энэ нь иргэдэд хүндрэл учруулдаг тул төрийн үйлчилгээг нэгтгэх нутгийн захиргааны нэгдсэн байртай болгохоор шийдвэрлэсэн. Иймээс өчигдөр иргэдэд үйлчлэх нутгийн захиргааны байрны барилгын ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо. 

Нутгийн захиргааны нэгдсэн байрны шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, СХД-ийн ИТХ-ын тэргүүн Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцлоо. УИХ-ын гишшүн Д.Сумъяабазар хэлэхдээ "СХД-т хотын иргэдийн арав гаруй хувь амьдардаг том дүүргийн нэг. Энэ дүүрэгт оршин сууж байгаа иргэд нэг цэгээс төрийн үйлчилгээг авах эрхтэй. Тийм ч учраас энэхүү нутгийн удирдлагийн байрыг барихаар боллоо. Нэг цэгийн байранд бүх удирдлага, газар хэлтсүүдийг байршуулахаар төлөвлөж байна. Үүнд мэргэжлийн хяналт, боловсрол, хөдөлмөр халамж, худалдан авалт гэх мэт бүх хэлтсүүдийг байршуулна" гэдгийг хэллээ. Нутгийн захиргааны барилгыг 2020 оны 07 сарын 01-нд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Мөн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар СХД-ийн Иргэдийн хурлын дарга, Засаг дарга болон хороодын дарга нартай уулзалт хийж өнгөрсөн онуудын тайлан, цаашид хийх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. СХД 2020 он гэхэд 12-р сургуулиас бусад бүх сургууль 2 ээлжээр ажиллахаар төлөвлөсөн байна. Мөн 2019 онд шинээр 17 цэцэрлэг, 5 цэцэрлэгийн барилгын өргөтгөл хийхээр болжээ. Эдгээр цэцэрлэг ашиглалтанд орсноор СХД-ийн СӨББ-д хамрагдалт 85 хувьд хүрэх юм байна.

Эх сурвалж http://www.info.mn
Сонгинохайрхан дүүргийн иргэд төрийн үйлчилгээг нэгдсэн нэг цэгээс авна
Сонгинохайрхан дүүргийн иргэд төрийн үйлчилгээг нэгдсэн нэг цэгээс авна
Сонгинохайрхан дүүргийн иргэд төрийн үйлчилгээг нэгдсэн нэг цэгээс авна
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ