Байнгын хороод хуралдана
2019 оны 7 сарын 8
Байнгын хороод хуралдана
УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Тодруулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагт эхэлж, мөн л Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Тус байнгын хороо энэ сарын 05-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүд, байнгын хороодоос ирүүлсэн зарим зарчмын зөрүүтэй саналыг нээлттэй үлдээж, өнөөдөр дахин хэлэлцэхээр товлосон юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ