Ардын дууч О.Баднаанямбуу
2019 оны 7 сарын 8
Ардын дууч О.Баднаанямбуу
Нэгэнтээ мартагдах шахсан ардын дуу маань дахин сэргэж, үзэгч олны хүртээл болсоор байна. Ард түмний чихэнд хоногшсон уран бүтээлийг дуучид маань дахин амилуулахдаа өөрийн гэсэн өнгө аяс, шинэ хэмнэлээр хүргэж байдаг.

Тэгвэл Ардын сайхан дууг хуучны хөг, аялгуугаар ардын хөгжмийн хамтаар цээлхэн хоолойтой нэгэн бүсгүй дуулах болсон нь дуучин Отгонбаярын Баднаанямбуу гэх бүсгүй юм.
Уран бүтээлээ орчин үеийн хэмнэлд оруулж туурвидаг болсон энэ цагт Ардын хөгжимтэй Ардын дуугаа дуулах болсоннь өөрийн эрхгүй олны анхаарлыг татаж байгаа биз.

Сүүлийн үед нэр нь ихэд сонсогдох болсон Ардын дууч О.Баднаанямбуу бүсгүй маань Ардын дууны мастер гэгдэх Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Өлзий-Оршихын гарын шавь юм. Багшийнхаа "шийрийг” хатаах чадалтай хоолойтой, хөдөлмөр ч дуучин маань "Бэр цэцэг” анхны цомгоо хэдийнээ гаргаад, үзэгч олны хүртээл болгожээ.

Түүнийг хөгжмийн зохиолчид, яруу найрагч урлагийн акулууд цахиур хагалсан Ардын дууч болно доо гэж ярьдаг гэнэ лээ.


Эх сурвалж http://www.info.mn
Ардын дууч О.Баднаанямбуу
Ардын дууч О.Баднаанямбуу
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ