Зуны улиралд ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй вэ
2019 оны 7 сарын 8
Зуны улиралд ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй вэ
Зуны халуун өдрүүдэд бүх хоол хүнс өөрийнхөө тэжээллэг чанараа удаан хугацаанд хадгалж чадалгүй мууддаг. 

Уншигч та өдөр бүр хүнсий дэлгүүр, худалдааны төвөөр хоол хүнсээ цуглуулахдаа худалдагч нарын "шинэ ирсэн, шинэ хүнс" гэсэн болгоныг шууд битгий аваарай. Тиймээс таны мэдлэгт зориулж дэлхийн хоол хүнс судлаачдын зөвлөгөөнөөс хүргэж байна. 

1.  Бяслаг, кремтэй гурилан бүтээгдэхүүн 

Бяслаг, кремтэй боорцог, талх зэрэг гурилан бүтээгдэхүүнүүд зуны халуун температурт тэжээллэг чанараа маш хурдан алддаг байна. Тэжээллэг чанараа алдсанаар найрлагад нь хорт бодисууд бий  болж, төлжиж идсэн хүний ходоодыг муутгана. 

Тиймээс эдгээр төрлийн гурилан бүтээгдэхүүнийг зугаалгаар явахдаа авч явж болохгүй. Дэлгүүрээс худалдаж авах ч хэрэггүй. Хэрэв танд эдгээр төрлийн гурилан бүтээгдэхүүнгүйгээр “амьдрах  хэцүү” байвал хоноогүй, яг өнөөдөр хийсэн мөн сэрүүн орчинд хадгалагдаж буй гурил бүтээгдэхүүнийг сонгоорой. 

2. Загас 

Жилийн бараг дөрвөн улиралд ажилтай байдаг их хотын иргэд зуны амралтаараа аль болох  гадагшаа явж галуу, шувууны мах идэхийг хүсдэг шүү дээ. Зарим хүн загасны мах идэх дуртай. 

Зуны улиралд загас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна. Хоол судлаачдын хэлж байгаагаар  үнэхээр идмээр санагдвал супермаркет орж аквариумд байгаа амьд загаснаас худалдаж авах  хэрэгтэй гэнэ. Дашрамд хэлэхэд, зуны улиралд хордлого өгдөг хоолнуудын хамгийн аюултай нь  загас байдаг аж. 

3. Сүү болон сүүн бүтээгдэхүүн 

Сүү ялангуяа, сүүн бүтээгдэхүүн зуны улиралд бактери, нян хурдан үрждэг томоохон орчин болдог байна. Хүмүүсийн ярьж заншснаар сири буюу бяслаг нь зуны улиралд ходоодонд маш хортой. Хөхүүл хүүхэддээ зуны улиралд малын сүү өгөхөөс татгалзахыг мэргэжилтнүүд анхааруулжээ. 

4. Өндөг 

Зуны халуун өндгөнд бас сөргөөр нөлөөлдөг байх нь. Өндөг худалдаж авахдаа ирсэн өдрийг нь харахаас гадна усанд хийж муудсан эсэхийг шалгаж үзвэл илүүдэхгүй. Шилэн аягатай усанд өндөгөө хийгээрэй. Өндөг усанд живж байвал хэрэглэж болно гэсэн үг. Харин өндөг усанд хөвж  гарч ирээд байвал шууд хогийн саванд хаяарай. 
    
5. Далайн сам хорхой, хясаа 

Зуны улиралд далайн төрлийн хүнсий бүтээгдэхүүн идэх нь ходоодонд маш муу байдаг. Далайн сам хорхой, хясаа идэх дур хүсэл төрөөд байвад амьдаар нь худалдаж аваад дангаар нь чанаж идээрэй. 

Элдэв янзын хоол амтлагч нэмбэл ходоодонд бүүр аюултай байх бөгөөд улмаар ходоодны шарх үүсгэх магадлал өндөртэй ажээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ