Сумын наадам
2019 оны 7 сарын 11
Сумын наадам
Морьд эргэхэд сумын төв
намс хийн хурайлж
Монгол хийморийг огшоон 
морьны хүүхэд гийнгоолж 
Морьдын тоосыг бахархлын 
нулимсаар зөөллөсөн
Миний мэдэх сумын наадам 
жаргалтайн дэлгэрээ.

Нутгийн хэдэн бөхчүүд тал нутгийг 
сэртэл дэвж
Нуурын усыг цалгитал 
засуул дуугаа түрлэгдэж
Нугын цэцэцгс наадмын 
дэнжнээ цэцгэлсэн
Миний мэдэх сумын наадам
өнгөлөг дэлгэрээ.

Сум харваж нумын хүчийг үзэх харваачдын 
мэлмий мэргэн байж
Сувдан шигтгээ шиг сумын төв 
хээр талд тодроно
Сургуулийн тогооч эгч наадмын 
хуушуураар дайлж баяссан
Миний мэдэх сумын наадам
цэнгэлтэйн дэлгэрээ.

Аавын найзууд шагай харван уухайлж 
Арван зүгт мэндийг түгээн 
хөөрөг даалин дэлгэнэ
Асарын дундуур хултай айраг цалгиан 
хүртээх мишээлт эгч нар
Миний мэдэх сумын наадам тансаг 
дэлгэрээ.

Ээж тэнд шанх юундаа бардамхан 
гунхаж
Эгэлгүй хөдөлмөрч урлагийн бригадад 
шуранхайлан жаргана
Энх мэндийн баяр сумын төвөөр гудамж 
алгасан цуурайтаж 
Миний мэдэх сумын наадам уянгатайн
дэлгэр

Миний мэдэх сумын наадам 
жаргалтайн дэлгэр
Миний мэдэх сумын наадам
өнгөлөг дэлгэр
Миний мэдэх сумын наадам 
тансаг дэлгэр
Миний мэдэх сумын наадам 
цэнгэлтэйн дэлгэр
Миний мэдэх сумын наадам
уянгатайн дэлгэрээ.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ