КАТАР-2022: Монголын шигшээ баг Японтой нэг хэсэгт орлоо
2019 оны 7 сарын 19
КАТАР-2022: Монголын шигшээ баг Японтой нэг хэсэгт орлоо
Энэ сарын 17-ны өдөр Малайзын Куала Лампур хотод  байрлах Азийн Хөлбөмбөгийн Холбооны төв байранд "Катар-2022" ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн бүсийн сугалаа явагдлаа.

Азийн бүсийн 40 баг нийт 5 сагсанд чансаагаар хуваагдсан бөгөөд хоёр тойрог тоглоно.  Хэсгийн эхний тоглолтууд есдүгээр сарын 5-10-нд болно.
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Брунейн багийг ялснаар “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцох эхний даваагаа давж, хэсгийн тоглолтод оролцох эрхтэй болсон билээ. Сугалааны өмнө анх удаагаа хэсгийн тоглолтод шалгарсан Монголын багт Азийн хөлбөмбөгийн холбооноос баяр хүргэлээ. 

Хэсэг тус бүртээ түрүүлсэн найман баг, хоёрдугаар байр эзэлсэн багуудаас шилдэг үзүүлэлттэй дөрвөн баг, нийт 12 баг гуравдугаар шатанд шалгарна. Энэ багуудад мөн 2019 оны Азийн Цомын тэмцээнд оролцох эрх өгөх юм.

A, Хятад, Сири, Филиппин, Мальдив, Гуам

B, Австрали, Иордан, Тайвань, Кувейт, Балба

C, Иран, Ирак, Бахрейн, Хонконг, Камбож

D, Саудын Араб, Узбекистан, Палестин, Йемен, Сингапур

E, Катар, Оман, Энэтхэг, Афганистан, Бангладеш

F, Япон, Киргизстан, Тажикистан, Мьянмар, Монгол

G, АНЭУ, Вьетнам, Таиланд, Малайз, Индонез

H, Өмнөд Солонгос, Ливан, Хойд Солонгос, Туркменистан, Шри-Ланк

Монголын шигшээ багийн ДАШТ-ий урьдчилсан шатны хэсэгт хийх тоглолтуудын хуваарь:
   
1. МОНГОЛ - МЬЯНМАР 2019.09.05 
2. МОНГОЛ - ТАЖИКСТАН 2019.09.10
3. ЯПОН - МОНГОЛ 2019.10.10
4. МОНГОЛ - КИРГИЗ 2019.10.15
5. МЬЯНМАР - МОНГОЛ 2019.11.19
6. ТАЖИКСТАН - МОНГОЛ 2020.03.26
7. МОНГОЛ - ЯПОН 2020.03.31
8. КИРГИЗ - МОНГОЛ 2020.06.04

Эх сурвалж http://www.info.mn
КАТАР-2022: Монголын шигшээ баг Японтой нэг хэсэгт орлоо
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ