Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 12 өдөрт 7795 иргэнээс 200 439 санал иржээ
2019 оны 7 сарын 25
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 12 өдөрт 7795 иргэнээс 200 439 санал иржээ
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс санаачлан боловсруулж, 2019 оны 6-р сарын 06-ны өдөр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.1, 5.3-р зүйлд заасан зарчим, УИХ-ын даргын 2019 оны 159-р захирамжаар өгсөн чиглэлийн дагуу иргэд, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, санал авах ажлыг 2019 оны 6-р сарын 19-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулж, дүнг нэгтгэн гаргалаа.   
            Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж мэдээллээр хангах, санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий Нарийн бичгийн даргын 2019 оны 400 дугаар захирамжаар байгуулагдсан зохион байгуулалт хариуцсан ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөр дүнг эцэслэн гаргахад, УИХ-ын гишүүд 40930 иргэнд мэдээлэл хүргэж, санал авахад нийт оролцогчдын 19 хувь нь санал гаргасан байна. Улсын Их Хурлын гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалт, санал авах утас, цахим хаяг, бичиг хэргээр нийт 7795 иргэнээс 200439 санал ирүүлснийг нэгтгэн үзвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дунджаар санал ирүүлсэн иргэдийн 82 хувь нь дэмжсэн байна. 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ