Хүлээсээр атал...
2019 оны 8 сарын 15
Хүлээсээр атал...
Хүлээсээр атал
Биелээгүй хайр ...
Хүнийх мөртлөө
Мартаагүй хайр ...

Ирж буцсан
Эвлээгүй хайр ...
Итгэл өгсөн
Хоржоонт хайр ...

Бие биендээ
Зөрсөн хайр ...
Битгий гэсэн ч
Зогсоогүй хайр ...

Дэргэд мөртөө
Дэндүү хол ...
Үгүй мөртлөө
Үгүйлсэн зай ...

Орхиж чадахгүй
Оргилсон хайр ...
Орчлонгоос хальтал
Хувирахгүй хайр ...

Гагнаастай мэт
Сэтгэлээс салахгүй
Гаргаж чаддаггүй
Нандин хайр ...

Хичнээн их
Хэмжээгүй хайр ...
Хэн хэндээ
Ирээгүй хайр ...

Хайрласаар атал
Дутуу хайр ...
Ханьлаагүй мөртлөө
Ихэр хайр ...

Хамгийн сайхан нөхөрлөл гэж
Чи хэлсэн
Хамгийн үнэн хайр гэж
Би бодсон

Нулимс минь дуу болоод
Чихэнд чинь асгарсан
Нулимс чинь хагацал болоод
Зүрхэнд минь үерлэсэн ...

Эцсийн амьсгалаа ч
Чи надтай
Энэхэн ертөнц жаргасан ч
Би чамтай

Хайр үргэлж гэгээхэн болохоор
Хаанаас чамайг олохоо мэднэ
Дурсамжаа дэлгээд уртхан шөнийг
Дуусан дуустал чамтайгаа уулзнаа

2019.07.07-нд

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ