Дэлхийн спортын наадмаас хоёр алтан медаль хүртлээ
2019 оны 8 сарын 17
Дэлхийн спортын наадмаас хоёр алтан медаль хүртлээ
БНХАУ-ын Ченгду хотноо зохион байгуулагдаж байгаа “Chengdu China 2019 World Police & Fire Games” буюу Онцгой болон Цагдаагийн алба хаагчдын дэлхийн спортын наадмаас ОБЕГ-ын харьяа  “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ш.Баянмөнх 125 кг-ийн жинд алт, ОУХМ Х.Нямдорж 70 кг-ийн жинд мөн алтан медалийг хүртлээ.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн МУГТ О.Насанбурмаа тэргүүтэй зургаан тамирчин оролцож байгаа бөгөөд чөлөөт бөхийн төрөлд 4 алт, 2 мөнгөн медаль хүртээд байна.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Онцгой, Цагдаагийн алба хаагчдын дэлхийн спортын наадамд энэ жил 79  орны 10 мянга гаруй тамирчин, спортын 47 төрлөөр өрсөлдөж байгаа аж.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ