Эрх бүхий албан тушаалтны өөрчлөлтөө 5 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй
2019 оны 8 сарын 17
Эрх бүхий албан тушаалтны өөрчлөлтөө 5 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй
Даатгалын тухай хууль, тогтоомжид заасны дагуу Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогч байгууллагууд нь Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан өөрийн ерөнхий захиргааны, салбар, төлөөлөгчийн газрын хаяг, актуарчийн болон эрх бүхий албан тушаалтны өөрчлөлтөө ажлын тав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, зөвшөөрөл авч бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хороо 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм”-д энэ асуудлыг тодорхой тусгасан.

Холбогдох өөрчлөлтийг Хорооны www.frc.mn цахим хуудсанд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ