“Оюутан цэрэг-2019” сургалтын явцтай танилцлаа
2019 оны 8 сарын 17
“Оюутан цэрэг-2019” сургалтын явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ҮБХИС-ийн Шар хад дахь Сургалтын төвөөр зочилж "Оюутан цэрэг-2019" сургалтын явцтай танилцлаа.

Түүнийг дагалдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй албаны хүмүүс танилцсан юм.
Энэ үеэр ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан цэргийн гал тогооны эрүүл ахуйн стандарт, хоолны заалны хүрэлцээтэй байдал болон энэ жил шинээр баригдсан цэргийн байруудын тохижилт, зэрэгтэй танилцуулав. Мөн тэрээр ҮБХИС-ийн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Төгсгөлд нь оюутан цэргүүд өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтыг толилуулав.
"Оюутан цэрэг-2019" сургалтад Улаанбаатар хотын хэмжээнд 700 гаруй оюутан хамрагдаж байгаа юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ