Зохион байгуулагчдад талархал илэрхийлэв
2019 оны 8 сарын 17
Зохион байгуулагчдад талархал илэрхийлэв
ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын газар нутгаар 2019 оны 7 дугаар сарын 6-16-ны өдрүүдэд 5000 гаруй километр үргэлжлэн уралдсан "Торгоны зам-2019" олон улсын авто ралли тэмцээнийг манай улс амжилттай зохион байгуулсан юм.

Тус уралдаанд 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин уралдаж хурд хүчээ сорьсон. Уг уралдааныг 2019 оны 7 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүдэд талархал гардууллаа.

Талархлыг "Торгоны зам" авто раллигийн улсын ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уралдааны дамжин өнгөрөх баазыг байгуулсан ЗХЖШ-ын Ар талын газрын дарга бригадын генерал М.Эрдэнэдалайд гардуулж, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн алба хаагч, зохион байгуулагчдад баяр хүргэлээ. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Монгол Улс олон улсын шинж чанартай тэмцээнийг зохион байгуулах чадвартай гэдгээ баталж, цаашид энэ төрлийн тэмцээн, уралдаан, бусад нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах бааз суурьтай болсон нь чухал юм" гэдгийг дурдлаа.
Эх сурвалж http://www.info.mn
Зохион байгуулагчдад талархал илэрхийлэв
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ