“Mongolia Today-2019”: Түүхт Халхгол сум
2019 оны 8 сарын 19
“Mongolia Today-2019”: Түүхт Халхгол сум
ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын хэвлэл мэдээллийн 20 гаруй гэрэл зурагчинг хамруулсан “Mongolia Today-2019” хөтөлбөрийн баг Хэнтий, Дорнод аймгийн чиглэлд ажиллаж байна. Тухайлбал, 16-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд саатаж, өдгөөгөөс 80 жилийн өмнө өрнөж байсан Халхголын дайны жимийг дуран авайдаа буулгав. 

Дорнод аймгийн Халхгол сум нь Монгол орны хамгийн зүүн хягаарт оршдог гэдгийг уншигч та андахгүй биз ээ. Тус сум нь 2.8 сая га газар нутагтай, баруун талаараа Матад сум, зүүн болон хойд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймагтай хиллэдэг. Сумын төв нь аймгийн төвөөсөө 350 гаруй км, нийслэл Улаанбаатар хотоос 1000 гаруй км-т байрладаг юм.

Энэ жил Халхголын байлдааны түүхт 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хэвлэлийн гэрэл зурагчид тус бүс нутгийг зорьсон нь энэ. Ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “Шинэ сум” төсөл шувтрах тийшээ ханджээ. Энэхүү сумыг “Роснефть” компанийн хандивласан найман сая еврогийн хөрөнгөөр барьж буй юм. “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламжийг барьж байгаа аж.

Ингэхдээ дэд бүтцийг буюу халуун хүйтэн ус, ариун цэврийн байгууламжийг мөн шийдсэн нь сумын иргэдийн амьдралд томоохон ахиж гарч байгааг хэлж байсан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Их модун” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 120 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 200 орчим ахлагч, офицер гээд нийт 500 гаруй хүн оролцож байлаа.

Шинэ сумтай танилцсан зургийн багийнхан сүмын төвийг тойрсон түүхэн хөшөөт цогцолборуудтай мөн танилцсан юм.
Эх сурвалж http://www.info.mn

Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ