Ерөнхий сайд танхимын сайд нарын хамт бизнес эрхлэгчидтэй ”БИЗНЕС УУЛЗАЛТ”-аа хийлээ
2019 оны 8 сарын 28
Ерөнхий сайд танхимын сайд нарын хамт бизнес эрхлэгчидтэй ”БИЗНЕС УУЛЗАЛТ”-аа хийлээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарын хамт өнөөдөр Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг шилдэг 250 гаруй бизнес эрхлэгчидтэй ээлжит “Бизнесуулзалт”-ыг хийлээ. Уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон бусад салбарын сайд нар зарим агентлагийн дарга, Нийслэлийн Засаг дарга, МҮХАҮТ-ын удирдлагууд оролцож, бизнес эрхлэгчдийн асуултад хариулт өглөө.

Бизнес эрхлэгчид томоохон салбар болох уул урхайн ирээдүй, хариуцлагатай уул уурхайн хөгжил, хайгуул, ашиглалт, нөхөн сэргээлтийн талаар холбогдох яам ямар бодлого барин ажиллаж байгаа талаар асууж байлаа. Мөн Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон ордуудын  талаар болон гадны хөрөнгө оруулагчдад хэрхэн хандах талаар ч тодорхой байр сууриа илэрхийлэхийг хүссэн.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Монгол Улсад хайгуул хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ирээдүйд ямар нөөц баялгаа үр хойчдоо үлдээх вэ гэдгээ маш тодорхой болгох ёстой. Хайгуул, ашиглалт гэдэг бол хоёр өөр асуудал. Ашиглалтын тусгай зөвшөөрөл гэдэг нь үйл ажиллагаа явуулна. Хайгуулын тусгай зөвшөөрөл бол хайгуулыг тухайн баялгийн нөөцийг тогтоогоод улсын санд бүртгүүлж байгаа юм. Тэгэхээр аж ахуй нэгжүүд минь дахин дахин хэлэхэд хариуцлагатай ажиллаарай. Яам алт, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа вальютын эх үүсвэр экспортын орлогыг нэмэгдүүлж байгааг нь бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Өнөөдөр цэцэрлэг сургууль хэрэгтэй байна. Улаанбаатарын утааны асуудал, зам дэд бүтцийн ажлыг шийдмээр байна. Энд та бүхний хариуцлагатай оролцоо хэрэгтэй байгааг Ерөнхий сайдын өмнө хэлмээр байна.

Мөн Тавантолгойн IPO дээр бид хугацаа их алдсан. Тавантолгойн 8 тусгай зөвшөөрөл дээр IPO хийх бэлтгэл ажил дээр олон талаас нь судалж ажиллаж байгаа. Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдтай олон удаа ярилцсан. 1072 хувьцааны бүртгэлийг 12 сараас өмнө дуусгана.  Бид IPO-г 2 сараас 5 сарын хооронд гаргахаар тооцож байна. Тавантолгойн асуудлыг УИХ-аар оруулна. Дубайн гэрээ шиг дангаараа шийдэхгүй гэж хэлсэн юм.

Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд болсон ээлжит уулзалт үр дүнтэй болж байна. Улирал тутамд энэ уулзалтыг салбар салбарын хүрээнд хийдэг болохыг Ерөнхий сайдад бизнес эрхлэгчид уламжилж байсан юм.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ