Учрах ёстой хувь тавилан гэж байдаг бол уулс нурж, далай ширгэсэн ч учрах л ёстой
2019 оны 9 сарын 4
Учрах ёстой хувь тавилан гэж байдаг бол уулс нурж, далай ширгэсэн ч учрах л ёстой

 УДЭТ-ын хамт олон энэ намрыг "Надтай үлдээч" уянгын драмын жүжгээр эхлүүлж байгаа билээ.  Тус жүжгийн нэгээхэн хэсгээс дурдвал, "…Хосбаяр, Анужин нар хоёр жил үерхэж хамт амьдарсан  хосууд. Харин тэд ялихгүй нэг хэргээс болж түр хугацаагаар хоёр тийшээ болсон байлаа. Яг энэ үед Хосбаяр санамсаргүй тохиолдлоор Нандин бүсгүйг гэртээ авч ирж хонуулснаас болж ээдрээт явдлын эх үүсвэр тавигдах аж. Улмаар Нандингийн гэр бүлийнхэн Хосбаярыг буруугаар ойлгож олон нийтийн цахим сүлжээнд түүний нэр хүндийг унагасан бичлэг тавьснаас болж Хосбаяр гэрээсээ ч толгойгоо цухуйлгах аргагүй хүнд байдалд орно. Энэ явдалтай зэрэгцэн Анужин Хосбаяртай учраа олохоор гэрт нь ирсэн ч Нандинтай таарсан нь дарин дээр давс нэмсэн хэрэг болох нь тэр. Нэг үгээр хэлэхэд Хосбаярын амьдрал, нэр хүнд, хайр сэтгэл нэг мөсөн баларч гүйцнэ. Эцсийн мөчид  Анужин Хосбаяр нар ойлголцох болов  уу? Хэн нь  хэндээ "Надтай үлдээч" гэж чин сэтгэлээсээ  хэлэх бол…". Энэхүү ээдрэйтэй түүхийн хариултыг мэдэхийг хүсвэл УДЭТ-ыг зориход болох нь ээ.
"Надтай үлдээч" уянгын драмын жүжгийн нээлт 9-р сарын 6-нд болох бөгөөд өдөр бүр 21:00 цагаас үзэчдийн хүртээл болно. Жүжгийн гол санааг найруулагч “Өнөөдөр эрх ашгаар, ээж аавынхаа зөвлөснөөр жилдээ 18 мянган гэр бүл салж байна. Өнгөцхөн сэтгэл хөдлөлөөр биш өөрийнхөө дотоод мэдрэмжээр хайр хэмээх нандин зүйлийг олж аваад насан туршдаа хамтдаа амьдрах тэр хүнээ олж сонгоосой гэсэн санааг илэрхийлнэ" хэмээн тодорхойлсон.  
Тэгвэл энэхүү жүжгийн голд дүрд залуу жүжигчин Д.Асардарь, СТА жүжигчин Б.Шинэбаяр нар тоглож байгаа бөгөөд ерөнхий найруулагчаар СТА А.Чингүн, тайзны зураачаар СТА Ч.Батболд, хувцансы дизайнер СТА Д.Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр СТА Х.Хашхүү, хөгжмийн зохиолчоор Ж.Батдөл, дууны найруулагчаар СТА Я.Батсайхан нар ажиллаж байна. 
Жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10.000, 15.000, 20.000, 25.000 төгрөгөөр УДЭТ-ын билетын касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

 

Эх сурвалж http://www.info.mn
Учрах ёстой хувь тавилан гэж байдаг бол уулс нурж, далай ширгэсэн ч учрах л ёстой
Учрах ёстой хувь тавилан гэж байдаг бол уулс нурж, далай ширгэсэн ч учрах л ёстой
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ