Korean drama: Гү Хэ Сун урлагийн ертөнцийг орхино
2019 оны 9 сарын 4
Korean drama: Гү Хэ Сун урлагийн ертөнцийг орхино

Солонгосын алдарт жүжигчин, зохиолч, найруулагч гээд олон тодотголын эзэн Гү Хэ Сун урлагийн ертөнцийг түр орхиж, эргээд коллежид суралцах болсон талаар төлөөлөгч нь мэдэгдсэн билээ. Жүжигчин бүсгүйн нөхөр гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байгаа ч Гү Хэ Сун гэр бүлээ хамгаалж үлдэх бодолтой байгаагаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч хосын маргаан дуусаагүй байгаа бололтой. Ийнхүү гэр бүлээ цуцлуулах болсон нь Гү Хэ Сунд ихээхэн цохилт болсон аж. Хэдийгээр түүний төлөөлөгч жүжигчин бүсгүйг урлагийн ертөнцийг түр орхино гэсэн ч Гү Хэ Сун өөрийн инстаграм хуудастаа гурван нохойтойгоо хамт авахуулсан зургаа "Сайн байна уу, Гү Хэ Сун байна. Та бүхэнтэй хамгийн сүүлчийн удаа мэндчилж байна" хэмээн бичсэнээр фэнүүд нь түүнийг урлагаа орхиж байгаагаа илэрхийллээ хэмээн ихэд санаа зовниж байгаа аж. Ямартай ч фэнүүд нь сошиалаар дамжуулан түүнийг үргэлж дэмжихээ илэрхийлсээр байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ