“Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” уулзалтын бүртгэл явагдаж байна
2019 оны 9 сарын 9
“Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” уулзалтын бүртгэл явагдаж байна
Санхүүгийн зохицуулах хороо, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөр (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance)-тэй хамтран Төр, хувийн хэвшлийн олон улсын зөвлөлдөх ээлжит VII уулзалтыг Улаанбаатар хотноо 2019 оны есдүгээр сарын 17-18-ний өдрүүдэд зохион байгуулна.

Зөвлөлдөх уулзалт нь уур амьсгал, гамшгийн эрсдэлийн даатгал (CRI)-ын эрх зүйн орчин ба зохицуулалт, түүний бизнес загвар, технологид суурилсан даатгалын салбар, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд явагдана.

 “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” Олон Улсын зөвлөлдөх VII уулзалтад оролцох хүсэлтэй иргэд, байгууллагууд СЗХ-ны daatgal@frc.mn хаягаар бүртгүүлж хамрагдах боломжтой. 
Эх сурвалж http://www.info.mn
“Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” уулзалтын бүртгэл явагдаж байна
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ