Наки анхны цомгийн баяраа сонсогчидтойгоо тэмдэглэнэ
2019 оны 9 сарын 9
Наки анхны цомгийн баяраа сонсогчидтойгоо тэмдэглэнэ
Хөгжмийн зохиолч продюсер дуучин Б.Нацагдорж буюу авъяасаараа ана мана үзэлцэж, үзэгчдийг байлдан дагуулдаг "Яг түүн шиг” шоуны хүчтэй өрсөлдөгч Накиг мэдэхгүй хүн ховор. Залуу уран бүтээлч маань уран бүтээлийн онгод оргилсон ид үедээ "MI SENTII” нэртэй анхны цомгоо гаргаад байна.

1. Гэгээ
2. Mi Senti
3. Wonder
4. Зөн
5. Зүүдэн
6. Valentine
7. Ирмэх төдийд
8. Шагнал ба гуниг
9. Still гэсэн есөн дуунаас бүрдсэн цоо шинэхэн бүтээлүүдийг 19 900 төгрөгөөр худалдан аваарай! "MI SENTII”  цомог энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Hi Fi cd shop-ын бүх салбараар худалдаалагдах бөгөөд мөн дэлхийн онлайн бүх дэлгүүрүүдээр борлогдоно.

Дашрамд сонирхуулахад, Наки цомгийн баяраа On’n Off production house-д есдүгээр сарын 14-ний 20:00 цагт сонсогчидтойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Анхны цомгийн баярт алдалгүй очихыг хүсвэл ЭНД ДАРЖ тасалбараа захиалаарай.
Эх сурвалж http://www.info.mn
Наки анхны цомгийн баяраа сонсогчидтойгоо тэмдэглэнэ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ