Өнөөдөр болох үйл явдлууд
2019 оны 9 сарын 10
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд:

Төрийн ордонд УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы хуралдаан болно.

09.30 цагт ЮНЕСКО-гийн 2005 оны конвенцын хэрэгжилтийг хангах үндэсний багийг чадавхижуулах семинар Засгийн газрын II байр, хурлын танхимд болно. Утас 99849000

12.00 цагт Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө.

12.30 цагт НҮБ-ын Хурлын танхимд сэтгүүлчдэд зориулсан "Бэлгийн цогц боловсрол" сэдэвт сургалтыг үндэсний экспертүүд заана.

14.30 цагт ШУА-ийн 3-р давхрын зааланд "Өвөр Азийн мэдээлэл харилцаа" сэдвээр ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн орлогч захирал Д.Ф.Жевезня Кофас илтгэл тавина. Утас 98119897

17.00 цагт Монголын хөл бөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд Монгол-Тажикстаны тоглолт болно.

MN-Мэдээллийн төвд

12.00 цагт Монголын шоронд хоригдож байгаа хоригдлуудын эрх ашигтай холбоотой асуудлаар Хон Хэрээдийн Энхбат, Даяар Монгол хөдөлгөөнийнхөн хэвлэлийн бага хурал зарлалаа.

Үндэсний мэдээллийн төвд

10.30 цагт МАХН-аас Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Зээлдэгчдийн холбооноос банкуудад зээлийн хүүг бууруулах шаардлага тавьж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт трансжендер мисс Б.Солонго олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар мэдэгдэл хийж, трансжендер хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

12.30 цагт "Хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын эрх ашгийг хамгаалах холбоо"-ноос мэдээлэл хийнэ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ