БНХАУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд Хуан Юузиг хүлээн авч уулзав
2019 оны 9 сарын 10
БНХАУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд Хуан Юузиг хүлээн авч уулзав
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал БНХАУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд Хуан Юузитэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Хуан Юузи БНХАУ-ын Онцгой байдлын яамны үйл ажиллагааны талаар товч танилцуулаад нүүрсний уурхайн аюулгүй ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал уурхайн үйл ажиллагаатай холбоотой мөрдөгдөж буй дүрэм, журмыг шинэчлэх ажлуудыг өнгөрсөн онд нэлээд хийсэн, цаашид ч хууль эрхзүйн орчинг улам боловсронгуй болгох шаардлагатай байгааг дурдаад уурхайн аюулгүй үйл ажиллагааны талаар БНХАУ-тай хамтран ажиллах, техник, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн сургах, дадлагажуулахад хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв. Ноён Хуан Юузиуурхайн аюулгүй үйл ажиллагаа болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хоёр тал цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлэв.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ