Иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалт Хөвсгөл аймагт болов
2019 оны 9 сарын 11
Иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалт Хөвсгөл аймагт болов
Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох “Сургагч багш бэлтгэх” сургалтыг нэг жилийн турш амжилттай зохион байгууллаа.

Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, тэдэнд өдөр тутмын амьдралд тохиолдох санхүү, мөнгөний асуудлаа зөв шийдвэрлэх чадвар эзэмшихэд нь системтэй туслах багш нарыг сургаж, чадваржуулах зорилгоор 21 аймагт зохион байгуулсан сургалтын үр дүнд 221 сургагч багшийг бэлтгэх ажил амжилттай явагдав.  

Ээлжит сургалт есдүгээр сарын сарын 10-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт болж байна. Сургалтыг удирдан явуулах бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хорооны баг ажиллаж байна. 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ