Өнөөдөр болох үйл явдлууд
2019 оны 9 сарын 19
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд:

09:00 цагт: “UB Grand” зочид буудалд Ойн анги, ойн нэгжийн нэгдсэн зөвлөгөөн  болно. Уг зөвлөгөөнд 21 аймгийн ойн анги орно. Утас: 88054040

09:00 цагт: "Блю Скай" Зочид Буудалд "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, дэмжлэг үзүүлэх ДЭМБ-ын заавар"-ыг танилцуулах хурал болно. Утас: 99755726

10:00 цагт: нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт НМХГ-ын зөвлөлийн хурлаар Зочид буудал болон Эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийгдсэн хяналт шалгалтыг хэлэлцэнэ. Утас: 91887887

10:00 цагт: МҮХАҮТ-д Уул уурхайн компаниудын ханган нийлүүлэгч болох сонирхолтой компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна. Утас: 99090339, 86118404

11:00 цагт: Хангарди ордонд “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчид сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлага цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: МАХН-ын залуучууд байгалийн баялгийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: "49 дүгээр гудамж" театрт Монголын моно жүжгийн төвөөс тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй "Ялагчдын цуваа-2019" моно жүжгийн олон улсын уралдаант фестивалийн хэвлэлийн хурал болно. Утас: 96117878

12:30 цагт: “Мишээл экспо”-д Намрын ногоон өдрүүд арга хэмжээ эхэлнэ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ