Энэ өдөр дэлхийн түүхэнд
2019 оны 9 сарын 19
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд:

“Смайл”-ын төрсөн өдөр

Жил бүрийн есдүгээр сарын 19-нд нэгэн ер бусын баяр буюу нөхөрсөг цахим бэлгэдлийн төрсөн өдрийг тэмдэглэдэг. 1982 оны энэ өдөр Карнеги-Меллоны их сургуулийн профессор Скотт Фалман (Scott E. Fahlman) анх удаагаа дараалах хоёр цэг, хаалтын хаагдах тэмдэг, инээж буй нүүр гэсэн гурван бэлгэдлийг  компьютерын бичлэгт зэрэг ашиглах санал дэвшүүлсэн байв. Тэр нь цахим хэлний чухал нээлт болсон юм. Түүх Фалманы орон нутгийн цахим  зарлалын самбарт илгээсэн өнөөгийн смайлийн эхлэл болсон захидлыг хадгалсан байна. Тэр үед түүнийг их сургуулийн ажилтнуудын хоорондын захидалд ашиглаж  байв. Энэ талаар захидал егөөдөлтэйг харуулахын тулд ямар бэлгэдлийг ашиглах вэ? гэсэн маргаан ихээхэн хугацаанд өрнөж байлаа. Ер нь бол  анх смайл хэрэглэгдсэн мэдээлэл 2002 онд л илгээгджээ. Смайл нь чат эсвэл цахим шуудангаар харилцахад дутагдалтай тэр  сэтгэл санаа, нүүр царайны  хөдөлгөөн ямар байгааг ойлгоход тустайгаас гадна энэ тэмдэгт хүнд ямагт эерэг сэтгэгдлийг өгдөг.

1668 оны есдүгээр сарын 19-нд Польшийн хаан II Жон хаан ширээсээ буужээ. 

1796 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Вашингтон Ерөнхийлөгчийн хувьд сүүлчийн үгээ хэлжээ. 

1838 оны энэ өдөр Эфрейм Моррис төмөр замын тоормосыг патенталсан аж. 

1849 оны энэ өдөр Калифорнид анхны хувцас угаалгын газар нээгджээ. 

1888 оны энэ өдөр Миссийн анхны тэмцээн болсон байна. 

1956 оны энэ өдөр хар арьст зохиолчид, жүжигчдийн анхны уулзалт болжээ. 

1994 оны энэ өдөр АНУ-ын 3000 цэрэг Гаитид очсон аж. 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ