Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв
2019 оны 9 сарын 20
Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв

Диснейн Ханна Монтанагаас олны танил болсон АНУ-ын дуучин Майли Сайрусыг мэдэхгүй хүн ховор. урт шар үстэй даруухан охин найз залуугаасаа салсны дараа үсээ халимаг болгож, элдэв тэнэг үйлдэл хийж эхэлсэн. Ийнхүү нэлээд хэдэн жил болсны эцэст экс найз залуу Лиам Хемсвортойгоо эргэн нийлсэн. Зүгээр ч нэг эргэн нийлээд зогсохгүй бүр гэрлэсэн юм. Ингэснээр өмнөх гэнэн цайлган, үзэсгэлэнтэй Майли Сайрус ч эргэн ирээд байсан юм. Гэсэн ч хос долоон сарын дараа гэрлэлтээ цуцлуулснаар Майли дахиад л "тэнэглэж" эхэлжээ. Энэ удаа тэр үсээ богиносгож, хэлээ гаргасангүй харин цахим хуудастаа хачин поозтой зургууд оруулахын зэрэгцээ найз охинтой болоод амжсан гэнэ. Тэрбээр блоггер бүсгүй Кайтлин Картертэй хамт амарч буй бөгөөд тэврэлдэн, үнсэлцэж байгаагаар папарацид өртсөн байна. Майлигийн энэ удаагийн "тэнэглэл"-ээс харахад Лиамаас гэрлэлтээ цуцлуулсан нь түүнд өмнөх салалтаас ч илүү хүнд тусч байгаа бололтой хэмээн зарим хэвлэл бичжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв
Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ