Б.Гүнзаяа ”Miss Universe Mongolia” тэмцээний үндэсний ялагчаар тодров
2019 оны 9 сарын 21
Б.Гүнзаяа ”Miss Universe Mongolia” тэмцээний үндэсний ялагчаар тодров

Б.Гүнзаяа "Miss Universe  Mongolia” тэмцээний ялагч боллоо. Ингэснээр тэрбээр дэлхийн 90 гаруй орны миссүүдтэй хамт эх орноо төлөөлөн "Miss Universe” тэмцээнд оролцох юм.  "Miss Universe  Mongolia” тэмцээнд 50 гаруй үзэсгэлэнтэй бүсгүй өрсөлдсөнөөс сүүлийн шатанд 12 бүсгүй шалгарч, өчигдөр үндэсний ялагчаа тодруулсан юм. Энэхүү тэмцээний хоёрдугаар байрт И.Төгсөө, гуравдугаарт Г.Дүүрэнжаргал нар шалгарсан байна. Дашрамд сонирхуулахад, үндэсний ялагчийг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд "Miss universe 2018" тэмцээний тэргүүн мисс Д.Долгион, топ модель Г.Уранцэцэг, загвар өмсөгч Э.Энхболд, жүжигчин А.Гэрэлцэцэг нар ажиллалаа. 
Эх сурвалж http://www.info.mn
Б.Гүнзаяа ”Miss Universe Mongolia” тэмцээний үндэсний ялагчаар тодров
Б.Гүнзаяа ”Miss Universe Mongolia” тэмцээний үндэсний ялагчаар тодров
Б.Гүнзаяа ”Miss Universe Mongolia” тэмцээний үндэсний ялагчаар тодров
Б.Гүнзаяа ”Miss Universe Mongolia” тэмцээний үндэсний ялагчаар тодров
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ