Өдөр ирэх тусам зэгзийгээд...
2019 оны 9 сарын 24
Өдөр ирэх тусам зэгзийгээд...


Б.Мөнх-Оргил хуудаснаас 

Өдөр ирэх тусам зэгзийгээд
Өөрөө түүнээсээ кайф авна
Толины өмнө хэсэгтээ эргэлдээд
Тоймгүй баяслыг бас мэдэрнэ

Гоёхон хурууныхаа булбарыг гайхна
Гоёлын хумснуудынхаа урныг биширнэ
Өнгө гялтганасан чаминхан болоод
Өөртөө итгэх урам авна

Дуу аяланхан дэлгүүр хэснэ
Дурласан шаахайгаа зорьж авна
Хайр шингээсэн хувцсаараа гангараад
Хамгийн дэгжин бүсгүй болно

Үсчний өргөөнд хоромхон саатаад
Үлгэрийн гүнж мэт тансагхан болоод
Будгийн цуглуулгаа эгнүүлэн тавиад
Бурхад ч дурламаар төгс болно …

Зоогийн газарт ширээ захиалаад
Зоригоо чангалах гэж дарс шимлээ
Хээнцэр тоорон янаг өмсгөлүүдээ
Хэнд үзүүлэхээ мэдэхгүй суулаа

Б.МӨНХ-ОРГИЛ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ