И.Төгсөө миссийн тэмцээнээс ”зодог тайллаа”
2019 оны 9 сарын 25
И.Төгсөө миссийн тэмцээнээс ”зодог тайллаа”


Мисс И.Төгсөө гадны хэд хэдэн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан. Тэрбээр хамгийн сүүлд "Miss universe" тэмцээнд эх орноо төлөөлөхийн төлөө өрсөлдсөн. Гэвч тэрбээр энэхүү тэмцээний ялагч болж чадаагүй юм. Тэгвэл тус тэмцээн түүний хувьд сүүлийн байсан гэжээ. И.Төгсөө "Миний сүүлийн тэмцээн байлаа. Сайхан тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд минь тусалж дэмжсэн "Mongol costumes", "Gobi cashmere", "Swarovski Mongolia"-гийн хамт олондоо баярлалаа. Б.Гүнзаяадаа баяр хүргэе. Шилдэг охидтойгоо финалдаа Илүү удаан хугацаанд, илүү зохион байгуулалттай бэлдмээр санагдлаа. Учир дутагдалтай тал зөндөө байсанд уучилна биз ээ.
Дэлхийн миссийн оргил болсон тэмцээнд нь орох хүслээ гүйцээлгүйгээр орхих надад үнэхээр харамсалтай, гунигтай санагдсан учир энэ жил өөртөө итгэн, зориглон орсон. Үргэлж дэмжиж урмын үгээ илгээдэг та нартаа баярллааа" хэмээжээ. Сүүлийн үед нэлээд жин нэмж, түүгээрээ тэмцээний үеэр сошиалаас багагүй шүүмжлэл хүртсэн тэрбээр ийнхүү дахин миссийн тэмцээнд оролцохгүй гэж шийдсэн бололтой. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ