Т.Батцэцэг загварт бус ”Тик ток”-т илүү карьертай
2019 оны 9 сарын 25
Т.Батцэцэг загварт бус ”Тик ток”-т илүү карьертай

Сүүлийн үед хүмүүс "Тик ток" аппликейшныг ихэд ашиглах болсон. Ганцаараа, хэсэг бүлгээрээ нийлж бүлэг үүсгэн энэхүү сошиал сүлжээг ашиглаж байна. Түүгээр ч зогсохгүй "Тик ток"-ийн "од" гэх нэршил ч гарч, эхнээсээ реклам сурталчилгаанд ч тоглох болжээ. Олны танил хүмүүс ч энэхүү апп-д нэгдэж, хэрхэн хандалт ихтэй бичлэг хийх вэ гэж толгойгоо гашилгадаг сурагтай. Тэдний нэг нь болох загвар өмсөгч, мисс Т.Батцэцэг гэнэ шүү. Нэгэн цагт "Дэлхийн мисс"-т эх орноо төлөөлсөн тэрбээр загварын тайзнаа алхах болсон. Уг нь гадны оронд мисс, загвар өмсөгч нь тусдаа л байдаг юм билээ. Гэтэл Монголд миссүүд нь загвар өмсөж, загвар өмсөгчид нь миссийн тэмцээн рүү хошуурч, ёстой л холион бантан болгож орхисон. Т.Батцэцэг ч тэдний нэг. Загварын тайзнаа алхаж, харвин гэдэстэйгээрээ цоллуулаад нэлээд л шүүмжлүүлсэн юмдаг. Тэгвэл сүүлийн үед тэрбээр "Тик ток"-т карьер хөөх болж. Тухайн үедээ "Тик ток"-т тренд байгаа бичлэг бүрийг алдалгүй дуурайх болсон түүнийг зарим нэгэн нь "Загвараас илүү "Тик ток"--т карьертай юм биш үү" хэмээн жиг жуг хийлцэх болжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Т.Батцэцэг загварт бус ”Тик ток”-т илүү карьертай
Т.Батцэцэг загварт бус ”Тик ток”-т илүү карьертай
Т.Батцэцэг загварт бус ”Тик ток”-т илүү карьертай
Т.Батцэцэг загварт бус ”Тик ток”-т илүү карьертай
Т.Батцэцэг загварт бус ”Тик ток”-т илүү карьертай
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ