СЗХ-ны ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна
2019 оны 9 сарын 30
СЗХ-ны ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна
Дархан-Уул аймагт “Санхүүгийн зах зээл” нээлттэй өдөрлөг болж орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, банк, үнэт цаас, ББСБ, ХЗХ, Даатгалын байгууллагууд болон иргэд оролцлоо. Өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулав. 

Энэ үеэр орон нутагт санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны зах зээл болон мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, комплаенсын чиглэлээр ээлжит сургалт, хэлэлцүүлгийг хийв.

Мөн санхүүгийн зрхицуулах хорооноос 2018 онд зөвшөөрөл авч, амжилттай хэрэгжүүлж буй “Минжпроперти” ХХК-ийн гаргасан “Парк Таун” бондын төслийн ажилтай танилцав.

Ажлын хэсэгт Хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа нар ажиллаж байна.
Эх сурвалж http://www.info.mn
СЗХ-ны ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна
СЗХ-ны ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна
СЗХ-ны ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ