Балетчин Д.Алтанхуяг соёлыг түгээнэ
2019 оны 10 сарын 2
 Балетчин Д.Алтанхуяг соёлыг түгээнэ

Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнгөрсөн оноос ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж байгаа салбар бүрийн шилдэг залууст  "Соёлыг түгээгч" батламж гардуулах болсон. Одоогоор шилдэг найман залуу "Соёлыг түгээгч" болсон байна. Ес дэх  "Соёлыг түгээгч" нь МУГЖ Д.Алтанхуяг боллоо.  "Lhamour" брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, МУСТА, жүжигчин А.Ганчимэг, ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшин, сэтгүүлч Б.Болорчимэг, Азийн мисс А.Аззаяа,  соён гэгээрүүлэгч, гавж Д.Нямсамбуу, "UA consulting" компанийн захирал Б.Урангоо нар энэ батламжийн эзэн болсон байна.  УГЖ  Д.Алтанхуяг  "Соёлыг түгээгч"  батламж аваад Монголын эмэгттэйчүүдийн байгууллагаас санаачилсан энэ их үйлсэд манлайлж оролцохоо илэрхийлж, 10 дугаар сарын 8-нд Дорноговь аймгийн залуустай уулзаж, лекц ярилцлага хийхээ илэрхийлэв. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ