Чарлез Терон мөрөөдлөө биелүүлээгүй ч алдартай жүжигчин болж чадсан
2019 оны 10 сарын 7
Чарлез Терон мөрөөдлөө биелүүлээгүй ч алдартай жүжигчин болж чадсан

"Оскар"-ын шагналт жүжигчин Чарлез Терон балетчин болох мөрөөдөлтэй байсан гэдэг. Гэр бүлийн хүчирхийлэгч эцгээсээ болж хар бараан хүүхэд насыг туулсан түүнд балетчин болох том мөрөөдөл байжээ.  Түүнийг 15 настай байх үед нэгэн орой аав нь сурсан зангаараа архи ууж согтоод, ахин ээжийг нь зодож, буу гарган тэднийг айлгаж, дээш чиглүүлэн буудсан байна. Тухайн үед ээжийнх нь тэвчээр алдарч, бууг нөхрөөсөө булааж авч, түүнийг буудаж орхисон гэдэг. Ээжийг нь өөрийгөө хамгаалсан гэх үндэслэлээр, ямар нэгэн ял оноогоогүй бөгөөд тэр жил Чарлез нэгэн загварын агентлагтай нэг жилийн моделийн гэрээ байгуулсан байна. Моделиор ажиллахын зэрэгцээ балетаар хичээллэж, бага насны мөрөөдлөө биелүүлэхээр зорьсон нь энэ. Гэсэн хэдий ч тэрбээр 19 насандаа гэмтэл авч, дахин балетаар хичээллэх боломжгүй болжээ. Ийнхүү мөрөөдлөө орхисон тэрбээр амьдралаа шинээр эхлэхээр шийдэж, Лос Анжелест суурьшжээ. Улмаар 1995 онд банкинд болсон нэгэн үйл явдлын үеэр продюсер Жон Кросбигийн нүдэнд өртжээ. Тэрбээр Чарлез Теронд жүжигчин болох санал тавьж, гурван жил мэргэжлийн сургуульд сургаснаар өнөөгийн алдартай жүжигчин болох замналыг нь эхлүүлжээ. Хэдий хүнд хэцүү замыг туулж, мөрөөдлөө орхисон ч гэлээ Чарлез Терон өдгөө дэлхийд алдартай жүжигчин болж чадсан бөгөөд олон сайхан дүрээрээ үзэгчдийг гайхуулсаар байгаа билээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Чарлез Терон мөрөөдлөө биелүүлээгүй ч алдартай жүжигчин болж чадсан
Чарлез Терон мөрөөдлөө биелүүлээгүй ч алдартай жүжигчин болж чадсан
Чарлез Терон мөрөөдлөө биелүүлээгүй ч алдартай жүжигчин болж чадсан
Чарлез Терон мөрөөдлөө биелүүлээгүй ч алдартай жүжигчин болж чадсан
Чарлез Терон мөрөөдлөө биелүүлээгүй ч алдартай жүжигчин болж чадсан
Чарлез Терон мөрөөдлөө биелүүлээгүй ч алдартай жүжигчин болж чадсан
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ