Загварын ертөнц: Энэ намар шаргал өнгө трендээс гарахгүй
2019 оны 10 сарын 7
Загварын ертөнц: Энэ намар шаргал өнгө трендээс гарахгүй

Намрын шаргал өдрүүд ард хоцорч, сэрүүн уур амьсгал зонхилж буй энэ үед 2019 оны намрын трендэд ямар стиль зонхилж байгааг онцолъё. Энэ жил бүхэлдээ 1960-1980 онд трэнд болж байсан хувцаслалтыг эргэн санагдуулж байгааг дэлхийн алдартай брэндүүдийн загварын шоу харуулж байгаа юм. Ингээд энэ намрын зарим онцлох трендийг хүргэж байна. 

Металл оруулга бүхий цүнх 

Энэ жил гар цүнхийг илүүд үзэх жил. Амьдралаа авч явдаг том цүнхнээсээ аль болох татгалзаж жижиг, бүр хамгийн жижиг гэмээр цүнхийг сонгоорой. Материалын хувьд матар болон могойн арьсыг санагдуулам хээ, металл оруулга бүхий цүнх анхаарлыг төвд орж эхлээд байна. 

Нил ягаан өнгө

2018 оны хувьд ягаан өнгө трэнд болж байсан бол энэ удаад нил ягаан өнгө хүч түрэн орж ирж байна. Ихэмсэг бөгөөд тансаг харагдах энэхүү өнгө яг л цахирмаа цэцгийг танд санагдуулах болно. Та толгойн оройгоос хөлийн ул хүртлээ энэ өнгөөр гоёсон ч болно. 

Шаргал өнгө 

2019 оны зун шаргал өнгө тренд байсан. Тэгвэл намар ч бас энэ өнгө моодноос гарахгүй нь ээ. Өөрөөр хэлбэл, алтлаг гялалзсан материал бүхий хувцас дээр мөн л алтлаг өнгийн аксесуар зүүж олноос онцгойрох  нь энэ намар таныг загварын ертөнцтэй хөл нийлүүлэн алхдаг нэгэн гэдгийг батлах болно. 

Өдөн чимэглэл 

Загвар зохион бүтээгчид үслэг эдлэлээс татгалзаж, өдөнд анхаарлаа хандуулж эхэлжээ. Хөнгөн бөгөөд дулаан мэдрэмж төрүүлэх өдийг "Валентино", "Прада" зэрэг брэндүүд өргөнөөр ашигласан байна.  Таны хувцасны хаа сайгүй өд байж болно. Түүнээс татгалзах хэрэггүй. 

Дөрвөлжин энгэр эргэн ирлээ

Яг л үлгэрийн гүнжийг санагдуулам дөрвөлжин энгэртэй даашинзууд загварын зах зээлд дахин хүч түрэн гарч ирлээ. Том мөр, сиси хормой бүхий энэхүү загварт "v" хэлбэрийн энгэр удаан хугацаанд зайгаа тавьж өгөх хандлагатай байна. 

Урт пальто

Пальто сонгох гэж байгаа бол хамгийн уртыг нь сонго. Загварын тайзан дээрх урт пальтотой бүсгүйчүүдийг хараад таны өмсөж буй пальто танд хэт богино санагдаж мэднэ. Учир нь энэ жил бүхэлдээ урт пальтоны жил. Ноолууран бол бүр ч сайн. 

Том мөрнөөс айх хэрэггүй 
Мөн л 1970-1990 оныг санагдуулам хэтэрхий гэмээр том мөр энэ жилийн трэнд яах аргагүй мөн. Аавынхаа, ахынхаа гоёмсог хүрэм дээр бүс бүслээд гарсан ч буруудах зүйл үгүй. Босс эмэгтэй гэдгийг тань энэ хэв маяг төвөггүй илчилж чадна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ