Майли Сайрус шинэ романс эхлүүлэв
2019 оны 10 сарын 7
Майли Сайрус шинэ романс эхлүүлэв

Олон жил салж нийлсэн экс амраг Лиам Хемсворттой гэрлэж хэсэг нам гүм байсан Майли Сайрус дахиад л сенсацийн эзэн болж эхэллээ. Тэрбээр Лиам Хемсвортоос гэрлэлтээ цуцлуулснаар дахин хэвлэлийнхний бай болсон. Ингэхдээ салалтынхаа шуугианаас салаагүй байхдаа өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарлаж, Кейтлин Картертай болзох болсон юм. Гэсэн хэдий ч ижил хүйстэн амрагаасаа ч салсан бөгөөд өдгөө шинэхэн романс эхлүүлсэн сурагтай. Тодруулбал, тэрбээр дуучин Коди Симпсонтой хамтдаа явж байхдаа папарацид өртсөн байна. Үүний дараа Майли Сайрус цахим хуудсаараа дамжуулан Коди Симпсонтой амрагийн харилцаагүй хэмээн мэдэгдсэн. Гэсэн хэдий ч дуучин залуу Майли Сайрусыг үнсэж буй зургаа сторидсоноор тэднийг болзож байгаа хэмээн хэвлэлүүд бичиж эхэлжээ. Ийнхүү дуучин бүсгүйн дэггүйтэл нэг хэсэгтээ л хэвлэлийн хуудаснаас салахгүй бололтой. 
Эх сурвалж http://www.info.mn
Майли Сайрус шинэ романс эхлүүлэв
Майли Сайрус шинэ романс эхлүүлэв
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ