Зохиолч Х.Болор-Эрдэнийн ”Хишигт” тууж франц хэлээр хэвлэгджээ
2019 оны 10 сарын 9
Зохиолч Х.Болор-Эрдэнийн ”Хишигт” тууж франц хэлээр хэвлэгджээ


Зохиолч Х.Болор-Эрдэнийн "Алтан-Өд" наадмын 2011 оны тэргүүн шагналт "Хишигт" тууж франц хэлээр хэвлэгдэн гарчээ. Энэхүү туужийг Швейцарьт ажиллаж, амьдардаг зохиолчийн найз орчуулсан бөгөөд Францын "Les trois colonnes" хэвлэлийн компаниас "Монгол Хишигт" нэрээр хэвлэн гаргасан байна. "Монгол Хишигт" роман дэлхийн франц хэлтэй бүх орнуудад хүрдэг ном түгээлт худалдааны "Fnac", "Cultura", "Desitre", "Amazon" зэрэг сайт болон сүлжээ дэлгүүрүүдээр түгээгдэн худалдаалагдана гэдгийг зохиолч Х.Болор-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ. Түүний хувьд өдгөө гэр бүлийн хамт Франц улсад ажиллаж, амьдарч байгаа билээ. Дашрамд сонирхуулахад, энэхүү номыг хэвлүүлэх саналыг Франц, Европын найман томоохон хэвлэлийн компани руу илгээснээс долоон компани зөвшөөрсөн хариу ирүүлсэн гэнэ. 
Эх сурвалж http://www.info.mn
Зохиолч Х.Болор-Эрдэнийн ”Хишигт” тууж франц хэлээр хэвлэгджээ
Зохиолч Х.Болор-Эрдэнийн ”Хишигт” тууж франц хэлээр хэвлэгджээ
Зохиолч Х.Болор-Эрдэнийн ”Хишигт” тууж франц хэлээр хэвлэгджээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ