Танд хэрэгтэй зөвлөгөө: Нүүрс ус гэж юу вэ
2019 оны 10 сарын 9
Танд хэрэгтэй зөвлөгөө: Нүүрс ус гэж юу вэ

Энэ зүйлийг ойлгосон байхад жин хасч, нэмэхэд асуудал биш.

Та нүүрс усыг (тухайлбал гурил, будаа) хориглосон хоол хүнсний дэглэм барьдаг уу? Мөн та хүссэн хэмжээгээр идэж чадахгүй, идэх гэж байгаа зүйлийнхээ сахар, калорийн хэмжээг тоолсоор залхаж байна уу? Жингээ хасна гээд нүүрс ус багатай л хоол хүнс идэх ёстой гэж бодсоноос эрч хүчгүй, дархлаа муутай, сульдаа болох нь бий. Хамгийн гол нь нүүрс ус гэж юу болох болон ямар нь сайн, ямар нь муу нүүрс ус гэдгийг ойлгож хэрэглэх нь чухал юм. Тэгвэл:

Нүүрс ус гэж юу вэ

Нүүрс ус (Англиар carbohydrates буюу товчлол нь carbs. Химийн найрлага нь carbon (нүүрс), hydrogen (устөрөгч) болон oxygen (хүчилтөрөгч)-өөс бүрддэг тул carbohydrates гэж нэрлэдэг) гэдэг нь жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа болон сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг сахар, цардуул, эслэг (fiber) зэргийг хэлдэг. Нүүрс ус нь макро-тэжээл ба хүний биеийн энергийн эх үүсвэр болдог. Нүүрс уснаас гадна хоёр төрлийн макро-тэжээл байдаг ба нэг нь уураг нөгөө нь өөх тос юм. Эдгээр гурван макро-тэжээл нь хүний биеийг хэвийн ажиллахад маш чухал хэрэгтэй ба ихэвчлэн хоол хүнсээр дамжуулан авдаг байна.
 
Нүүрс ус ямар үүрэгтэй вэ

Нүүрс ус нь хүний биеийн төв мэдрэлийн системийг тэтгэдэг түлш, булчинг ажиллах энерги болдог. Мөн нүүрс ус нь уургийг энергийн эх үүсвэр болгон ашиглахаас хамгаалдаг ба тархины үйл ажиллагаанд нэн чухал, хүний сэтгэл санааны байдал болон санах ойд нөлөөлдөг байна. Нүүрс усыг энгийн болон бүхэл гэж 2 ангилдаг ба гол ялгаа нь химийн бүтэц болон сахарыг хүний бие хэр хурдан шингээж боловсруулж байгаагаар нь ялгадаг байна. Энгийн нүүрс ус нь бүхэл нүүр усаас илүүтэйгээр хурдан шингэж, боловсруулагддаг. Бүх төрлийн чихэр, хийжүүлсэн ундаа болон эрдэнэ шишийн сироп зэрэг нь энгийн нүүрс ус ба боловсруулсан, баяжуулсан сахараар хийгддэг. Мөн ихэнх нь витамин болон шим тэжээл эсхүл эслэг (fiber) агуулдаггүй тул хоосон калоритой хоол хүнс гэж нэрлэдэг. Сүү, жимс, жимсгэнэ болон цагаан талх зэргийг ч гэсэн энгийн нүүрс ус гэдэг. Бүхэл нүүрс ус нь энгийн нүүрс усаас гурав дахин бүр түүнээс ч их сахар агуулдаг. Бүхэл нүүрс усанд цардууллаг хоол хүнс буюу төрөл бүрийн шош, вандуй, сэвэг, төмс, эрдэнэ шиш, бүхэл үрийн талх болон сериал зэрэг ордог. Эдгээрийг боловсруулаагүй, баяжуулаагүй хоол хүнс гэж нэрлэдэг.

Хэрэв хүн нүүрс усны хэрэглээгээ багасгавал, бие нь уургийг түлш болгон хэрэглэж эхэлдэг байна. Уураг нь булчинг хөгжүүлэхэд хэрэгтэй ба хэрэв бие уургийг энерги болгон ашиглаад эхэлбэл бөөрөнд ачаалал өгч эхэлдэг байна. Энэ нь эргээд аюулыг бий болгодог байна.

Эслэг (fiber) нь мөн адил хоол боловсруулах системийн чухал элемент ба гэдэсний эрүүл гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Мөн архаг хууч өвчин, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулдаг байна.

Сайн нүүрс усанд ихэвчлэн бүхэл үр тариа, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, шошнууд ордог. Эдгээр нь удаан шингэж, боловсруулагддагаас гадна хүний биед хэрэгцээтэй нэмэлт шим тэжээлийг агуулдаг байна. Энэхүү нийтлэлийн нүүр зураг дээр маш сайн, сайн, муу нүүрс усны жишээг тодоор харуулсан байгаа. Одоо үед ихэнх хоол хүнсийг фруктозын өндөр агууламжтай эрдэнэ шишийн сиропоор хийж байгаа нь эрүүл бус ба ийм хоол хүнсээс татгалзах хэрэгтэй. Иймд хоол хүнсэндээ сайн нүүрс усыг хэрэглэж дадаарай.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ