“Богд хаан 150: ном бүтээлийн өв” үзэсгэлэн нээгдэнэ
2019 оны 10 сарын 9
 “Богд хаан 150: ном бүтээлийн өв” үзэсгэлэн нээгдэнэ

Агваанлувсанчойжиняма (1862-1924)-гийн Түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан “Богд хаан 150: ном бүтээлийн өв” сэдэвт үзэсгэлэн Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхимд 2019 оны аравдугаар сарын 9-25-ны өдрүүдэд зохиогдох гэж байна.

 Үзэсгэлэн аравдугаар сарын 9-ний 11 цагт нээгдэх бол аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд “БОГД ХААН 150: НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, ШУА, Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор зохиогдох эрдэм шинжилгээний хуралд нийтдээ 33 эрдэмтэд илтгэл тавьж байгаагийн дотор Япон, Герман, Орос, Унгар, Польш зэрэг гадаадын 10 гаруй нэрт монголч эрдэмтэд оролцоно.
Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ оны нэгдүгээр сард зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ой тэмдэглэх ажлын хэсгийг БСШУС-ын сайдаар ахлуулан байгуулж, Богд хааны түүх, намтар, улс төр, шашны үйл ажиллагааг судлах, сурталчлах ажлуудыг зохион байгуулж байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ