Мисс Ц.Аззаяа хоёр дахь алтан медалиа хүртлээ
2019 оны 10 сарын 15
Мисс Ц.Аззаяа хоёр дахь алтан медалиа хүртлээ

Мисс Ц.Аззаяа "Эх дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байна. Тэрбээр тэмцээн үргэлжилж буй энэ өдрүүдэд хоёр алтан медалийн эзэн болжээ. Тодруулбал, мисс бүсгүй авьяасын үзүүлбэрээр анхны алтан медалиа авсан бол үндэсний хувцасны үзүүлбэрээрээ хоёр дахь алтан медалиа авсан байна. Ц.Аззаяа "Бид анх удаа үндэсний хувцасны үзүүлбэрээрээ алтан медаль авч чадлаа. Монгол үндэсний хувцас маань үнэхээр тансаг юм! Бусад орны оролцогчид бүгд маш сүртэй, гоёмсог үндэсний хувцастай байсан хэдий ч бид энэ төрөлд түрүүллээ. "Torgo fashion"-ы хамт олондоо маш их баярлалаа. Ингээд бид хоёр алттай боллоо" хэмээжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Мисс Ц.Аззаяа хоёр дахь алтан медалиа хүртлээ
Мисс Ц.Аззаяа хоёр дахь алтан медалиа хүртлээ
Мисс Ц.Аззаяа хоёр дахь алтан медалиа хүртлээ
Мисс Ц.Аззаяа хоёр дахь алтан медалиа хүртлээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ